ЭМЯ-наас сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор мэдээлэл өглөө. Энэ үеэр, "Хоол хүнсийг буруу хадгалахтай холбоотойгоор хордлогод орох нь баярын өдрүүдэд түгээмэл байдаг. Лаазалсан хүнсний сав баглаа боодлыг сайтар нягтална. Хөргүүртэй газраас хүнсээ худалдан аваарай. Ууц, чанасан махыг удаан хугацаагаар халуун газар байлгахгүйгээр оройдоо хөргөгч, хөргүүрт хийж хадгалахыг анхааруулж байна. Мөн хоносон салат, зууш идэхгүй, зочдоо дайлахгүй байхад анхаарах хэрэгтэй" гэлээ.
Мөн "24 цагийн дотор та гурав болон түүнээс олон удаа суулгаж, 37 градусаас дээш халуурвал хоолны хордлогын шинж тэмдэг гэж үзэн өөрийгөө гэртээ тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөж байна" гэв.