Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төвийн зургаан дүүргийн хүүхдийн тоглоомын 474 талбайд зөрчил илэрсэн“

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн Засаг даргын Хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай A/242 дугаар захирамж гарсан. Хотын стандарт, хяналтын газрын Хотын хөгжлийн стандартын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од "Тоглоомын талбайд хүүхэд бэртэж, гэмтэх эрсдэл өндөр байна. Урьдчилсан байдлаар хяналт, шалгалт хийхэд төвийн зургаан дүүргийн хүүхдийн тоглоомын 474 талбайд зөрчил илэрсэн. Тодруулбал, насны ангиллаар төрөлжүүлээгүй, авто замаас зургаан метрээс бага зайд байгуулсан, эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй, тоног төхөөрөмж эвдэрч хуучирсан, бэхэлгээгүй, засвар арчлалт тогтмол хийдэггүй зэрэг зөрчил түгээмэл илэрч байна. Мөн тоглоомын талбайн гадаргуу нь уналтын хүчийг саармагжуулахаар байх, боолтын толгой, эрэг шураг зэрэг холбох эд ангийн ил харагдах хэсэг нь далдлагдсан, эсвэл хамгаалагдсан байх ёстой" гэлээ.

Цагаан сараар бага насны хүүхдийг үнсэж, нүүр, аманд нь хүрэхгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө
Цагаан сараар бага насны хүүхдийг үнсэж, нүүр, аманд нь хүрэхгүй байхыг ЭМЯ-наас зөвлөлөө
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.