Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарт шөнөдөө -22, өдөртөө -12 хэм хүйтэн. Үүлшинэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 55 секунд

2024 оны 02-р сарын 03-ны 20 цагаас 02-р сарын 04-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30...-32 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

04-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 05-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг анхааруулж байна.

Ч.Хүрэлбаатар: Түүх давтагддагийг 2024 оны сонгууль харуулах биз. Тийм ээ, Женко оо...
Ч.Хүрэлбаатар: Түүх давтагддагийг 2024 оны сонгууль харуулах биз. Тийм ээ, Женко оо...
 
Маргааш Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй
Маргааш Улаанбаатарт үүлэрхэг. Хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.