Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Хүрэлбаатар: Түүх давтагддагийг 2024 оны сонгууль харуулах биз. Тийм ээ, Женко оо...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,

"Түүх давтагддаг гэлцдэг. 2017 онд намайг Сангийн сайд болбол МАН 2020 оны УИХ-ын сонгуульд ялагдаж, нэг л суудалтай үлдэнэ хэмээн манай намынхныг айлгаж, түүнийгээ нотлох гэж бүх мэдээллийн хэрэгслээр намайг элдвээр гүтгэн доромжилж байсан юм. Тэр үед намайг монгол биш казак гэж байсан.

Хотгор шанагыг зарсан хэмээн гүтгэж байсан. Намайг бас элдвээр зөндөө хэлж, доромжилж байсан ч манай нам 2020 оны сонгуульд нэг биш, 62 суудал авсан. Түүх давтагддаг л юм байна. Одоо намайг казак биш хятад гэж байна. Газрыг 100 жилээр гадныханд өгөх гэж байна хэмээх гүтгэлгийг бас тарааж байна. Түүх давтагддагийг 2024 оны сонгууль харуулах биз. Тийм ээ, Женко оо!!!" гэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.