Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөлжилт хүндэрсэн аймагт малчдын малыг худалдаалах ажлыг зохион байгуулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 44 секунд

ХХААХҮЯ-наас өвөлжилт хүндэрсэн аймагт малчдын малыг худалдаалах ажлыг зохион байгуулжээ. Тухайлбал, 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын малчдын нийт 455 толгой хонийг "Баян тал" мах боловсруулах үйлдвэрт амжилттай нийлүүлсэн байна. Цаашид Улсын онцгой комиссын шуурхай штабтай хамтран мал худалдан авах аж ахуйн нэгжийн тээврийн хэрэгсэлд зам гаргах ажиллагааг зохион байгуулж, Сүхбаатар, Дорнод аймгийн сумдын малчдаас ирсэн захилгын дагуу амьд хонь худалдан авах ажлыг хоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал явуулах аж.

Дэлбэрэлтэд өртсөн дахин нэг иргэн шархаа даалгүй нас барлаа
Дэлбэрэлтэд өртсөн дахин нэг иргэн шархаа даалгүй нас барлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.