Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суудлын автомашинууд мөргөлдөж, 34-60 насны 4 хүн амь насаа алдаж, 2 иргэн гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Баянхонгор аймаг, Өлзийт сумын Байн-Ам багийн “Байн хөндий” гэдэг газар суудлын автомашинууд мөргөлдөж, автомашины төмөр эд ангид 4 хүн хавчуулагдан нас барж, 2 хүн гэмтэж бэртсэн харамсалтай үйл явдал болжээ.

Энэ тухай дуудлага 2024.01.30-ны өдрийн 18:45 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн “Приус- 11” загварын суудлын автомашин, Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Пробокс” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, Пробокс” загварын суудлын автомашины жолооч Г /56 настай, эрэгтэй/, С/16 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсан тул Өлзийт сумын сум дундын Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн автомашин авч явсан бол автомашинд зорчиж явсан иргэн А/47 настай, эрэгтэй/, иргэн У /34 настай, эрэгтэй/, Приус-11 загварын автомашинд зорчиж явсан иргэн Б /58 настай, эрэгтэй/, Д /60 настай, эмэгтэй/ нар нас барсан байсан тул 22:14 цагт цогцсыг гаргаж, Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгчээ.

Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилтэд АТГ-аас дүн шинжилгээ хийжээ
Кино урлагийг дэмжих сангаас эргэн төлөх нөхцөлгүй олгогддог санхүүжилтэд АТГ-аас дүн шинжилгээ хийжээ
 
Ноорог.мн сайтын залуусыг үндэсний эв нэгдлийг “БУСНИУЛСАН“ гэх 20 хүртэлх жил хорих ялтай зүйл ангиар баривчилсан гэв
Ноорог.мн сайтын залуусыг үндэсний эв нэгдлийг “БУСНИУЛСАН“ гэх 20 хүртэлх жил хорих ялтай зүйл ангиар баривчилсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.