Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КАНВОН-2024: Эмэгтэй цаначид 7.5 км-т хурд сорилоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 45 секунд

"Канвон-2024" олимпын эмэгтэй гүйлтийн цанын 7.5 км-ийн уралдаан Alpensia Biathlon Centre-т боллоо.

Сонгодог тэшилтийн төрлөөр болсон энэхүү гараанд 78 тамирчин хурд сориход Финландын Н.Карппелин 22:19.6 минутын амжилтаар түрүүлж, энэ олимпоос хоёр дахь медалиа зүүв. Тэрбээр өмнө нь спринт уралдаанаас хүрэл медаль хүртсэн билээ.

Энэ гараанд уралдсан манай тамирчин Н.Нандинцэцэг 26:43.4 минутаар 46-р байрт орсон бол манай нөгөө тамирчин Ж.Уянга 27:11.8 үзүүлэлтээр 49-д жагслаа.

Тун удахгүй эрэгтэйчүүдийн 7.5 км-ийн уралдаан эхэлж, манай хоёр тамирчин Т.Өсөх-Ирээдүй, А.Хүслэн нар хурд сорих болно.

ТОДРУУЛГА: Хулгайлсан мөнгөө таксины жолоочид хандивлаагүй. Бусдад хадгалуулдаг байсан гэв
ТОДРУУЛГА: Хулгайлсан мөнгөө таксины жолоочид хандивлаагүй. Бусдад хадгалуулдаг байсан гэв
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.