Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БЗД: 767 тн давс, 348 тн бодис цацаж халтиргаа гулгааг бууруулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Баянзүрх дүүргээс 2023 оны 10 дугаар сард цас орсон цагаас эхлэн өдөр, шөнийн ээлж болон амралтын өдөр ч амралгүй цас, мөсний цэвэрлэгээг хийж иргэддээ аюулгүй амьдрах орчин бүрдүүлэн ажиллаж байна.

Мөн Монгол түмний уламжлалт сар шинийн баяр болохтой холбогдуулан Баянзүрх дүүргээс халтиргаа, гулгаагүй орчин бүрдүүлэхээр ажлаа эрчимжүүлж буй талаар БЗД-ээс мэдээллээ.

Одоогийн байдлаар 767 тн давс, 348 тн бодис цацаж халтиргаа гулгааг бууруулжээ. Мөн гэр хорооллын налуу замуудад хайрга, дайргыг цацан ажиллаж байна.

Ж.Эрхэмбаатар: Харилцаа холбоо, технологийн салбарт төрийн оролцоог хамгийн бага түвшинд барих ёстой
Ж.Эрхэмбаатар: Харилцаа холбоо, технологийн салбарт төрийн оролцоог хамгийн бага түвшинд барих ёстой
 
ЦЕГ: Барилгын талбайд хүн нас барсан хэргийг шалгаж байна
ЦЕГ: Барилгын талбайд хүн нас барсан хэргийг шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.