Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урсгал сөрсөн жолоочийг 50 мянгаар торгож, гурван сараар эрхийг нь ХАССАН бол явган хүний зам дээр машинаа байрлуулсан жолоочийг 20 мянган төгрөгөөр ТОРГОВ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зарим жолооч нарт хариуцлага тооцжээ. Тодруулбал,

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Н” нь энэ сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "Mercedes Benz" маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Мөн иргэн “Б” нь нэгдүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт "Mitsubishi" маркийн тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр зогсоож, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 хэсгийн 35.2-д зааснаар 20 нэгжтэй тэнцэх 20 мянган төгрөгөөр торгожээ.

Бусдын автомашины толийг гараараа цохиж, хугалсан иргэнийг 200 мянган төгрөгөөр торгожээ
Бусдын автомашины толийг гараараа цохиж, хугалсан иргэнийг 200 мянган төгрөгөөр торгожээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.