Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Хөрөнгө оруулалтын орчноор өрсөлдөх хүсэл байгаа л юм бол бид “Эх орон“-долтоор биш “Саруул, Тооцоотой“ ухаанаар л үзэх ёстой болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 21 секунд

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Канадын Ашигт малтмалын хайгуулчдын холбоо"-ы зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулалт, технологийн "Round up-2024" арга хэмжэнд оролцож байна. Энэ үеэрээ тэрбээр хөрөнгө оруулалтын орчин болон Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбогдуулан дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Жил бүрийн эхэнд "Канадын Ашигт малтмалын хайгуулчдын холбоо"-ы зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулалт, технологийн "Round up-2024" арга хэмжээ энэ жил өргөн дэлгэр болж байна. Монголын уул уурхайтай холбоотой болон тус салбарын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг улам сайжруулах ажлын хүрээнд Канад улсын мужуудын энэ салбар дахь бодлогын бичиг баримтуудыг судлах, танилцах, холбогдох уулзалтууд хийгээд явж байна. Энэ жилийн тухайд "Чухал минералууд" буюу батарейн түүхий эд гол сэдэв хэвээр байна. Аливаа улсад өөрийн эдийн засгаа томруулах мөнгө босгох 3 ерөнхий зам байна.

1. Татварын орлого нэмэх. ⁃Татварыг нэмэх нь хэнд ч таатай зүйл биш. Эдийн засгаа улам л хумина гэсэн үг.

2. Зээл, тусламж авах. ⁃Бид нэг хэсэг огцом баяжаад "тусламж" авагчаас "зээл" авагч орон болж тамир суусан. Өр зөв зарцуулж чадахгүй бол сайн зүйл биш гэдгийг гоё нэртэй "Бонд"-дуудын зарцуулалтын түүхээс харсан байх. Нийт улсын өрөө 3.5 сая хүндээ тооны машинд хувааж 1 хүнд ноогдох өр "тэд" гээд ярьдаг яриа байхаас ч аргагүй юм даа. Тиймээс бидэнд одоо нэмж бага хүүтэй мөнгө бусдаас зээлэх нүүр дотооддоо ч гадааддаа ч байхгүй шахуу гэдгийг ойлгох хэрэгтэй.

3. Хөрөнгө оруулалт татах. ⁃Гэнэт баяжиж сагаж байх үедээ "Эх орон"-дож байгаад аливаа "Өр үүсгэдэггүй", тухайн улсын хувьд эрсдэл багатай энэ замын үүдийг тас хаасан хэдэн хууль баталчихсан. Одоо хаасан үүдээ нээх гээд "Ялна"-чуудын төлөөлөлдөө ахин "Ялагдчих" шахаад байгаагаа хэд хоногийн өмнө харцгаасан байх.

Манай улсын хувьд хөрөнгө оруулалт татах 1 номерын салбар нь "Уул уурхай" юм. Хөрөнгөө оруулсан, Хөрөнгө оруулалт авсан хоёр хоёулаа сэтгэл дүүрэн байх эрх зүйн орчин бүрдүүлчих юмсан... Канадын хувьд зөвхөн Бритишь Колумб муж нь гэхэд л 2023 онд уул уурхайн салбараас 11 тэрбум долларын орлого олж 2700 гаруй жижиг дунд бизнесийг дэмжсэн байна. Энэ жижиг дунд бизнесүүд нь нийт 3.7 тэрбум долларын татвар төлсөн ажээ. Бий болгосон ажлын байр нь 300000 гаруй гэчвүү дээ... Тус улсад уул уурхайн салбарт оруулсан 1$ нь 6$ болж өсдөг гэсэн судалгаа танилцуулав. Канадын муж бүр шахуу "Бид төрийн болон хувийн компанийн хийсэн бүх хайгуулын мэдээллийг 1-2 жил бодитой эсэхийг нь шалгасны дараа нийтэд ил болгодог. Ил тод мэдээлэл, хүнд сурталгүй төрийн үйлчилгээ бол хөрөнгө оруулалтыг татах том түлхүүрүүд гэж үзнэ.

Төрийн зүгээс хөрөнгө оруулагчдыг орж ирсэн эхний өдрөөс нь дуусах хүртэл ямар хууль, дүрэм мөрдөх, ямар стандарт дагах, юу хийх ёстойг нь зааж зөвлөж чиглүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Яагаад гэвэл манай улсад хөрөнгө оруулалт хийж "ШИНЭ ТАТВАР ТӨЛӨГЧ", "ШИНЭ АЖЛЫН БАЙРУУД" орж ирж байхад бид хуулийн хүрээнд бүрэн дэмжиж, ямар ч чирэгдэл учруулахгүй байж л "ШИНЭ СААЛИЙН ҮНЭЭТЭЙ" болно шүү дээ гэж муж бүр бараг нэгэн дуугаар тод хэлж байна.

Дашрамд хэлэхэд МУ-н ЗГ-с өргөн барьсан Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд туссантай ижил Газрыг зөвхөн "Ашиглах" эрхийг хөрөнгө оруулагчдад өгдөг юм байна. Хөрөнгө оруулалтад ямар нэг босго тавьдаггүй бөгөөд "ШИНЭ СААЛИЙН ҮНЭЭТЭЙ" болж илүү орлого, ажлын байр бий болгуулж авахаа л илүүд үздэг ажээ. Эд нартай хөрөнгө оруулалтын орчноор өрсөлдөх хүсэл байгаа л юм бол бид "Эх орон"-долтоор биш "Саруул, Тооцоотой" ухаанаар л үзэх ёстой болно доо. Юм тэгээд хурдан муудах тусам л хурдан сайжрах зүгт явдаг гэж итгэе дээ" гэжээ.

Цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэжээ
Цэвэрлэгээнээс гарсан 634.9 тонн хар цасыг ачиж тээвэрлэжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.