Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн үйлчилгээний ХУРДАН цэгийг хороо, сумын байранд байгуулна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрөгч оны тайлангаа танилцуулж, мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо 2023 онд 10 удаа хуралдаж, нийт 14 хэлэлцэх асуудлын хүрээнд Байнгын хорооны 5 тогтоолыг баталж, Байнгын хорооны 1 тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 109 хууль, 3 Улсын Их Хурлын тогтоолыг батлуулсан байна.

Эдгээр хуулийн өөрчлөлтийг дагаад УИХ-ын тогтоол батлагдсан тус тогтоолоор төрийн үйлчилгээний “Хурдан” цэгүүдийг нийслэлд хороо бүрт, орон нутагт сумын байранд байгуулахаар болсон. Ингэснээр иргэн өөрийн оршин суугаа байршилд хамгийн ойр газраас төрийн үйлчилгээг бүрэн авах боломж бүрдэж байна. “Хурдан” систем нь төрийн бүх байгууллагын үйлчилгээг нэг дороос операторын горимоор үзүүлж байгаа. Ямар нэгэн орон тоо нэмэхгүй, төсөв шаардахгүйгээр хийхээр Инновац, цахим бодлогын байнгын хороо ажиллаж байгаа.

ИЦББХ: “D-ӨРГӨДӨЛ” системийг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэн хаанаас ч цахим платформ ашиглан өргөдөл санаачлах, санал өгөх боломжтой болсон
ИЦББХ: “D-ӨРГӨДӨЛ” системийг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэн хаанаас ч цахим платформ ашиглан өргөдөл санаачлах, санал өгөх боломжтой болсон
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд