Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИЦББХ: “D-ӨРГӨДӨЛ” системийг хэрэглээнд нэвтрүүлснээр иргэн хаанаас ч цахим платформ ашиглан өргөдөл санаачлах, санал өгөх боломжтой болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрөгч оны тайлангаа танилцуулж, мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо 2023 онд 10 удаа хуралдаж, нийт 14 хэлэлцэх асуудлын хүрээнд Байнгын хорооны 5 тогтоолыг баталж, Байнгын хорооны 1 тогтоолын хэрэгжилтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар 109 хууль, 3 Улсын Их Хурлын тогтоолыг батлуулсан байна.

Тухайлбал, иргэдээс олон нийтийн эрх ашгийг хамарсан асуудлаар саналыг нь цахимаар хүлээн авч, парламентын үйл ажиллагаанд Монгол Улсын иргэнийг оролцуулах зорилгоор “D-Өргөдөл” буюу “Нийтийн өргөдөл, гомдлын систем” өнгөрсөн оны 10-р сарын 17-ноос хэрэглээнд оруулсан билээ. Энэ системийн хэрхэн ажиллах журмыг Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2023 оны 1 дүгээр тогтоолоор баталсан. Монгол Улсын иргэн хаанаас ч гар утас болон бусад цахим платформ ашиглан өргөдөл санаачлах, дэмжиж санал өгөх боломжтой болсон. Тухайн өргөдөл 33 мянгаас-100 мянган дэмжлэг авбал УИХ-ын үйл ажиллагааны хүрээнд асуудлаа хэлэлцүүлж шийдвэрлүүлэх боломжтой болсон.

Мунзуй хочит Г.Нямдоржийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргээр шалгаж байна
Мунзуй хочит Г.Нямдоржийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргээр шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд