Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мунзуй хочит Г.Нямдоржийг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн хэргээр шалгаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Энэ сарын 17-ны өдөр эрүүгийн нөлөө бүхий гэгддэг 2 бүлгийн 6 этгээдүүдийг цагдаа нар барилчилсан байна. Эдгээр иргэдийн дунд Мунзуй хочит Г.Нямдорж, мөн бусдын 300 сая төгрөгийн өрийг барагдуулах зорилгоор бусадтай бүлэглэн иргэнийг айлган сүрдүүлсэн олон удаагийн ял шийтгэл эдэлж байсан “Яармагийн адуучин” хочит Б.Пүрэвжав нар байсан талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Эрүүгийн хуулийн 13.5 /Заналхийлэх/, 17.6 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ зэрэг зүйл ангиар шалгаж байгаа" гэлээ.

Г.Нямдорж нь 8 удаагийн ял шийтгэлтэй, Б.Пүрэвжав гэгч нь 4 удаагийн ял шийтгэлтэй аж.

Мөн дээрх этгээдүүд нь баривчлагдахдаа хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй байсан аж.

Өнгөрсөн шөнө нэг иргэн галд өртөж, амиа алджээ
Өнгөрсөн шөнө нэг иргэн галд өртөж, амиа алджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд