Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Үндэсний үйлдвэрлэгчид аманд багтсан үнэ биш. Авч чадах хэмжээнд үнэ хэлмээр байна“

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 9 секунд

Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ үеэр эргэлдэх өчнөөн тэрбум төгрөгийг Монголдоо авч үлдэх цорын ганц арга бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах. Үүнийг хүн бүр мэддэг. Хэр чадлаараа дэмжихийг хичээдэг ч хэтэрхий өндөр үнэтэй нүүр тулж, арга буюу өөр сонголт хийхэд хүрдэг гэх хүн олон бий.

Тиймээс үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш иргэдийн худалдан авах чадварт нийцэж чадаж байгаа эсэхийг сурвалжиллаа.

Бидний мэдээллээ бэлтгэхээр зорьж очсон газар бол нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 1000 гаруй үндэсний үйлдвэрлэгчид түрээсийн төлбөргүйгээр бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжийг олгосон "Амар байна уу" үзэсгэлэн худалдаа. Нэг сарын хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүй гэдэг утгаараа үнийн хувьд бусад газраас хямдхан байх болов уу хэмээн "Шинэ 100 айл" худалдааны төвийг зорьж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалах зорилго тээж очсон ч үйлдвэрлэгчдийн үнийн мэдээллийг сонсоод, дэмжээрэй гэж уриалахад тийм ч тохиромжтой бус санагдсныг нуух юун.

Үнийн мэдээллээс товчхон танилцуулахад, оймс 6000-8000 мянган төгрөг, түлхүүрийн оосор 4000-8000 төгрөг, арьсан түрийвч 8000-30.000 төгрөг, монгол ахуйг бэлгэдсэн жижиг сувинерууд 25.000-85.000, ноосон ороолт малгай 25.000-35.000 төгрөг, гараар урласан жаазтай зургууд 60.000-250.000 төгрөг, зэс болон мөнгөн аяганууд 25.000-350.000 төгрөг, монгол зурагтай цүнх, түрийвчнүүд 16.000-35.000, торгоор урласан ширээний гоёлууд 65.000-365.000 төгрөгийн өртөгтэй байна. Товчхондоо бол тэтгэврийн насны, олон хүн ирдэг айл “Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр ах дүү нартаа бэлэг бэлдэнэ гэвэл дааж, давшгүй их мөнгөн дүн гарахаар байна. Энэ мэт олон шалтгаан үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр зорьж ирсэн хүмүүсийг арга буюу үнэ хямдыг нь бодож хятад бараа сонгохоос өөр сонголтгүй болгож байна.

Нийслэлд сар шинийн баяраар 100 мянган өрх Цагаан сарын бэлгийг тогтмол бэлддэг, нэг айл 300 - 400 мянган төгрөг зарцуулдаг тухай судалгаа 2020 онд гарч байв. Энэ нь нийтдээ 40 тэрбум орчим төгрөг болж байв. Үүний 80 орчим хувийг БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн эзэлж байлаа. Сүүлийн жилүүдэд Цагаан сарын өдрүүдэд улсын хэмжээнд 200-500 тэрбум орчим төгрөг хэрэглээнд зарцуулж буй тооцоо гарчээ.

ИРГЭД: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИХИЙГ ХҮСДЭГ Ч ХЭТЭРХИЙ ҮНЭТЭЙ УЧРААС АРГА БУЮУ ХЯМД ҮНЭТЭЙ ХЯТАД БАРАА СОНГОЖ БАЙНА

Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр "Амар байна уу" үзэсгэлэн худалдааг зорьж ирсэн иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг сонсоход, "Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодол хүн бүрт бий. Харамсалтай хэтэрхий үнэтэй байдаг учраас авч чаддаггүй. Бид үйлдвэрлэгч орон биш учраас урдаас орж ирдэг бараа бүтээгдэхүүнээс хямдхан байх ёстой гэж хэлж чадахгүй. Ядаж л адил түвшинд байлгаж чадвал бид хятад барааг бус үндэсний үйлдвэрлэгчдийнхээ хөлс, хүч, хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүнийг сонгоно.

Гэтэл урдаас орж ирдэг адил нэр төрлийн бараанаас 2-3 дахин өндөр үнэ хэлчихээр авах сэтгэл байгаа ч халаасан дахь хэдэн төгрөгөнд багтахааргүй болчихдог. Тиймээс үйлдвэрлэгчид маань зах зээлийн судалгаагаа хийж, хамгийн боломжит үнийг санал болгомоор байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Харин дараа нь бид үндэсний үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Б: ХАМГИЙН БОЛОМЖИТ ХЯМД ҮНИЙГ САНАЛ БОЛГОДОГ

-Би хувиараа үйлдвэрлэл эрхлээд 6 жил болж байна. Хамгийн боломжит хямд үнийг санал болгодог. Бид өөрсдөө үйлдвэрлэгч орон биш гэдгээ нэгдүгээрт бодолцох ёстой. Манайхан материалынх нь үнийг таамгаар тогтоочихоод тэд л болох ёстой юм байна. Яагаад ийм үнэтэй байгаа юм гээд байдаг. Гэтэл таамгаар бодсон материалын үнээс гадна тэрийг хийсэн хүний хөдөлмөрийн хөлс, түрээсийн зардал, татвар татаас гэх мэт маш олон дарамт үйлдвэрлэгчдэд тулгардаг. Тэглээ гээд бид тэнгэрт тулсан үнэ хэлдэггүй.

ХУДАЛДАА ЭРХЛЭГЧ Я: ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН БАРААГ УРДААС ОРУУЛЖ ИРДЭГ 5, 10 ЮАНИЙН БАРААТАЙ ХАРЬЦУУЛААД ХЯМД ҮНЭ ШААРДААД БАЙЖ БОЛОХГҮЙ

-Нэг үеэ бодоход үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлтэй хүн олон болсон байгаа ч худалдан авах чадвар буурсан нь илт мэдэгдэж байна. Үнэтэй байна гэж шүүмжлэлтэй хандах хүн байгаа ч монголдоо ийм гоё бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон юм уу. Дэмжинэ ээ гээд сэтгэл хангалуун худалдан авалт хийж байгаа хүмүүс ч олон байна. Бид боломжит хамгийн хямд үнэ ээ л санал болгодог. Үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг урдаас оруулж ирдэг 5, 10 юанийн бараатай харьцуулаад хямд үнэ шаардаад байж болохгүй. Чанарыг нь ялгаж, таньж, харьцуулдаг байх хэрэгтэй.

Улсын дээд шүүх Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээ татан буулгажээ
Улсын дээд шүүх Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээ татан буулгажээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.