Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гар утасны лангуунаас 56 нэр төрлийн 75 гар утас хулгайлж, 30 сая төгрөгийн хохирол учруулсан этгээдийг баривчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Цагдаагийн байгууллагад “Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гар утас худалдааны лангуунд энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Гомдол, мэдээллийн дагуу хяналтын камерын тусламжтай, шуурхай ажиллаж дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй "О"-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан гэх ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг бусдад зарж, борлуулахаас нь өмнө олж тогтоон, хохирогчид хүлээлгэн өгчээ.

Иймд иргэд та бүхэн өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Б.Бат-Эрдэнэ: 408 хүн мөсөн гулгуураар гулгах нь өвлийн аялал жуулчлалын дэлхийн газрын зурагт Монголыг тэмдэглүүлэх зорилготой
Б.Бат-Эрдэнэ: 408 хүн мөсөн гулгуураар гулгах нь өвлийн аялал жуулчлалын дэлхийн газрын зурагт Монголыг тэмдэглүүлэх зорилготой
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.