Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Батсайхан: Сэлбэ орчмын халиа дулааны шугамтай тулж, уур гарч байгаа нь “АВААРЫН“ нөхцөл байдал үүсэхээргүй, аюул багатай гэх мэдээллийг мэргэжилтнүүд өгсөн 

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Энэ өвлийн улиралд халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас 30 ажилтан, зургаан машин техникийн бүрэлдэхүүнтэй шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа юм.

Мөн өнөөдөр Хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ голын нөхцөл байдалтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Мөн энэ үеэр Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Сэлбэ орчмын халиа дулааны шугамтай тулж, уур гарч байгаа нь "АВААРЫН" нөхцөл байдал үүсэхээргүй, аюул багатай гэх мэдээллийг мэргэжилтнүүд өгсөн" гэх мэдээллийг өгсөн юм.

Хотын дарга Х.Нямбаатар: Нэг, хоёрдугаар сард халианы оргил үе, гуравдугаар сард суулт өгч эхэлнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна 
Хотын дарга Х.Нямбаатар: Нэг, хоёрдугаар сард халианы оргил үе, гуравдугаар сард суулт өгч эхэлнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна 
 
Ц.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлт хугацаа алдаагүй, хүлээн зөвшөөрөхгүй бол дахин хийлгэх хуулийн заалттай
Ц.Мөнхбат: Шинжээчийн дүгнэлт хугацаа алдаагүй, хүлээн зөвшөөрөхгүй бол дахин хийлгэх хуулийн заалттай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.