Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Сэлбэ гол орчимд үүсээд буй халианы нөхцөл байдалтай танилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө. Энэ үеэрээ "Нэг, хоёрдугаар сард халианы оргил үе, гуравдугаар сард суулт өгч эхэлнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс голын ай сав газрын далан, гүүр, байгууламжид эвдрэл өгөхөөс урьдчилан сэргийлж, сувагчлал хийх ажил хийгдэж байна" гэлээ.