Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүссэнтэй холбоотойгоор НЗД-ын орлогч О.Номинчимэг болон ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан нар мэдээлэл өглөө. Энэ үеэр ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан,
"Дулааны шугам нь гүүрэн байгууламжийн доор хийгдсэн мөн түвшний хувьд нам доор байрлаж байна. Гэхдээ дулааны шугам нь өөрөө 140 градус хүртэл халуун байдаг тул халиа үүссэн хэсэгт бага зэргийн уур савссан байдалтай байна. Дөнгөж сая Дулааны шугам сүлжээний холбогдох инженер техникийн ажилтнууд үзлэг шалгалт хийсэн. Одоогоор нөхцөл байдал хүнд байдалтай биш, холбогдох хяналт шалгалтыг хийж байгаа гэдэг тайлбарыг бидэнд өгсөн" гэх мэдээллийг өглөө.