Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 22 тонн давс, 12,5 тонн бодис цацжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр нийслэл хотод цас орсон. Үүнтэй холбоотойгоор, Нэгдүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээний 22 байгууллага нийт 49 техниктэйгээр 22 тонн давс, 12.5 тонн бодис, 9.5 шоо метр дайрга цацаж, нийт 437 инженер техникийн ажилчид ажилласан байна. Тодруулбал,

Баянзүрх эко тохижилт ОНӨААТҮГ Зүүн дөрвөн зам, Намъянжугийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Офицерийн тойрог, Чулуун овооны тойрог, Амгалангийн зам, Дотоод хэргийн их сургуулийн баруун талын замд нийт 4 тн бодис цацаж, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг зохион байгуулсан.

Сүхбаатар дэвшил менежмент ОНӨААТҮГ дүүргийн 6, 9, 14, 16 дугаар хороонд авто замын өгсүүр, уруу хэсэг, уулзварууд болон халтиргаа ихтэй хэсэгт давс, бодис цацсан бол Бэлх, Сэлх чиглэлийн явган хүний замыг цэвэрлэж, 100 айл, Цагдаагийн гудамжны замын цэвэрлэгээнээс гарсан цасыг ачин тээвэрлэж байна.

Цоохор ирвэс болон ойн буганы арьсыг бусдад худалдаалах гэж байсныг илрүүлжээ
Цоохор ирвэс болон ойн буганы арьсыг бусдад худалдаалах гэж байсныг илрүүлжээ
 
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.