Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн. Харин Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд хандаж, хариу тайлбар өглөө. Тэрбээр,
"Намайг гадаадын иргэдэд 100 жилээр газар олгох гэж байна гэх гүтгэлгийг тарааж байна. Газрыг 60 жилээр ашиглуулаад, нэг удаа 40 жилээр сунгана гэх хуулийг 1993 онд Н.Багабандийг УИХ-ын дарга байхад баталсан" гэв.