Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсонтой холбогдуулан түүний ар гэрээс хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр,
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж М.Алдартуяа, "Миний охин нэг их буруу зүйл хийгээгүй байх. Хоёр хүүхэд нь тун хэцүү байдалтай байна. Бага хүүхэд нь юм ч идэж уухаа байлаа. Уйлаад, ээж гэж орилоод байна. Том хүү нь ч гэсэн хэцүү байдалтай байна. Бидэнд үнэхээр хэцүү байна. Тиймээс тусламж хүсэж байна" гэсэн юм.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан "Манай эгчийн хоёр хүү хоёулахнаа байгаа. Аав нь гадаадад эмчилгээнд явсан. Эх нь торны цаана байна. Бага хүү нь шөнө унтаж чадахгүй хар дараад, ээж сар явна гэсэн. Фэйсбүүкдээ орж ирэхгүй байна гээд л. Мөн аав, ээж хоёр маань ч хүртэл шөнө унтаж чадахгүй, даралт нь ихсэж байна. Бүхэл бүтэн хоёр гэр бүлийн амьдрал сүйрч байгаа байхгүй юу. Тиймээс та бүхэндээ бөхийн ёслоод эгчийг минь суллаад өгөөч ээ гэж гуйя. Ингэлээ гээд ялаас мултарч байгаа зүйл биш шүү" хэмээлээ.