Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрээс мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Н.Өнөрцэцэгийн дүү "Эгч маань Монгол Улсын нэг иргэний амь насанд занал хийгээгүй, эх орныхоо баялгийг зарж, иргэдийн боломжийг хулгайлаагүй. Харин Монгол Улсдаа нэмэр оруулсан хүн. Үүнийхээ уршгаар торны цаана сууж байгаад нь бид гомдолтой байна. Эгчийг минь торны цаанаас гаргаж өгөхөд туслаасай гэж Монголчуудаасаа хүсэж байна.
Миний эгчид алдаа дутагдал байгаа. Хэрэв эгч маань Монгол Улсын нэг иргэн, нэг гэр бүлийг хохироосон бол манай гэр бүлийнхэн очоод өвдөг сөгдөн уучлал гуйя" хэмээв.