Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн хоолны салбарын орлого өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар буурлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 21 секунд


Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны эхний хагас жилд 214.2 тэрбумтөгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.0 (5.3%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Үүнд баарны орлого 5.5 (63.6%) тэрбум төгрөг, гуанзны орлого 3.2 (20.4%) тэрбум төгрөг, кафены орлого 3.1 (16.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.

Нийтийн хоолны салбарын орлогын 61.4 хувийг ресторан, 24.2 хувийг захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ, 7.1 хувийг кафе, 5.8 хувийг гуанз, 1.5 хувийг баарны үйл ажиллагааны орлого эзэлж байна.

Нийтийн хоолны газрын орлогод рестораны орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 3.3 пункт, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 1.1 пунктээр өсөж, баарны орлого 2.3 пункт, гуанзны орлого 1.1 пункт, кафены орлого 1.0 пунктээр тус тус буурсан байна. Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны 2-р улиралд 111.3 тэрбум төгрөг болж өмнөх улирлаас 8.4 тэрбум төгрөг буюу 8.2 хувиар өссөн байна. Нийтийн хоолны салбарын орлого өмнөх улирлаас өсөхөд баарны орлого 230.5 (13.6%) сая төгрөгөөр буурсан хэдий ч рестораны орлого 6.3 (10.2%) тэрбум төгрөг, захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээний орлого 1.2 (4.8%) тэрбум төгрөг өссөн нь голлон нөлөөлсөн байна.


Зочид буудлын салбарын орлого 2020 оны эхний хагас жилд 70.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 45.5 (39.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд 3, түүнээс дээш одтой буудлын орлого 39.7 (45.3%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 5.4 (20.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөллөө.

Зочид буудлын салбарын орлогод 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 68.1 хувь, зэрэглэлгүй зочид буудал 28.7 хувь, 2 одтой зочид буудлын орлого 3.2 хувийг эзэлж байна.

Зочид буудлын салбарын орлогод 3 ба түүнээс дээш одтой буудлын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 7.6 пунктээр буурч, харин 2 одтой зочид буудлын орлого 0.8 пункт, зэрэглэлгүй зочид буудлын орлого 6.7 пунктээр өссөн байна. Зочид буудлын салбарын орлого 2020 оны 2-р улиралд 35.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх улирлаас 59.4 (0.2%) сая төгрөгөөр буурсан байна.

Хүлээж авсан зочид 2020 оны эхний хагас жилд 233.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 146.3 (38.5%) мянгаар буурсан байна. Нэг зочинд ногдох дундаж орлого 2020 оны эхний хагас жилд 301.4 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.6 (1.2%) мянган төгрөгөөр буурчээ.

Эх сурвалж: ҮСХ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг өргөн барилаа
 
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.