Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөөмийч Р.Даваажав МУГЖ цол хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Хөөмийн яруу тансаг ялгууг дэлхийн олон улс оронд таниулж яваа Ховд аймгийн Чандмань сумын хөөмийч Р.Даваажав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат жүжигчин цол хүртлээ.

Хөөмийч Р.Даваажав 1985 оны үед ХБНГУ-д болсон “Монгол соёлын өдөрлөг”-т оролцож хөөмийгөө эгшиглүүлэхэд монгол хөөмийг хүн хөгжим гэж нэрлэн, дэлхийн олон улс орны хүмүүс шагшин магтаж байсан гэдэг.

Хөөмийн яруу тансаг аялгууг дэлхийн олон улс оронд таниулж яваа Р.Даваажав 2016 онд Франц улсын бүх муж, хотоор аялан тоглолт хийж, Монголын язгуур урлагийг олонд сурталчилж байсан нэгэн бөгөөд түүний хөөмийн урлагийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй.

Тэрбээр зөвхөн Монголд л байх соёлын биет бус өвийг хөгжүүлэхийн тулд 17 настайгаасаа эхлэн өдгөө 52 жилийн амьдралаа зориулж яваа хүндтэй эрхэм юм.

“С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтайн зам“ ХХК зам засварын ажилд жилд 2.5 тэрбум орчим төгрөг авдаг“
“С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтайн зам“ ХХК зам засварын ажилд жилд 2.5 тэрбум орчим төгрөг авдаг“
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.