
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны наймдугаар сарын 13-нд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Төрийн сайд Адель Жубейртай утсаар ярив.
Сайд нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол, Саудын Арабын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг дүүрэн ашиглахын төлөө байгаагаа харилцан нотлов. Улмаар ГХЯ-д хоорондын зөвлөлдөх механизмтай болох, хоёр орны бизнесийн салбарынхны хооронд холбоо харилцаа тогтоох зэрэг асуудлаар ярилцлаа.
Сайд Н.Энхтайван шинэ коронавируст цар тахалтай холбоотойгоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан Саудын Арабад байгаа 6 монгол хүнийг авчрахад шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Саудын Арабын талаас манай улсын иргэдийг эх оронд нь ирүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.