Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Инстаграм сэжигтэй хаягуудыг регистрийн дугаараар нь баталгаажуулж, бүртгэдэг болно

Ангилал
Social pop
Огноо
Унших
2 минут 22 секунд

Түлхүүр мэдээлэл: 

  • Инстаграм сэжиг бүхий хаягуудыг регистрийн дугаараа бүртгүүлэхийг шаардаж, хэрэглэгчийг нь баталгаажуулдаг болно.
  • Үүний учир нь зарим нэг хаягууд “дагагчиддаа буруу мэдээлэл тараах, луйвардах” гэх зэргээс сэргийлж Инстаграмыг аюулгүй байлгахад чиглэгдсэн хэмээжээ.

Инстаграм сэжигтэй хаягуудаас регистрийн дугаарыг нь шаардаж хэрэглэгчийг нь тогтоон баталгаажуулах шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Хэрвээ сэжигтэй хаягийн хэрэглэгч регистрийн дугаараа баталгаажуулахыг татгалзсан тохиолдолд тус хаягийг нь Инстаграмаас идэвхигүй болгон устгах эсвэл тухайн хаягийн “харагдацыг бууруулах” буюу дагагчиддаа харагдах хэмжээг нь бууруулж, доогуур ангилалд оруулна гэсэн үг юм.

Энэ үйлчилгээний гол зорилго нь өөрийн дагагчиддаа худал мэдээлэл тараан самгардуулах, хууран мэхлэх, луйвардах гэх зэргээс сэргийлж Инстаграмыг аюулгүй орчин болгон бүрэлдүүлэхэд чиглэгдсэн юм. “Хуурамч мэдээллийн хор уршиг одоо хүртэл хүчтэй цохилт болсоор байна, саяхныг хүртэл ковид-19-өөс сэргийлэхтэй холбоотой хуурамч мэдээллээс үүдэн дэлхий даяар 800 гаруй хүн цэвэрлэгээний бодис, спирт гэх зэргийг уун нас барсан билээ.” Мөн Инстаграм энэ баталгаажуулалтын үйлчилгээнд уян хатан байдлыг тусгаж өгсөн ба хэрвээ тухайн хаягийг хэрэглэгч бүртгүүлэгдэх үедээ регистрийн дугаараас гадна, жолооны үнэмлэх, гадаад пасспорт, и-мэйл, банкны бүртгэл, кредит карт зэргээрээ шалгуулах боломжтой юм. 

2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас 1, 2 сарын өмнөөс эхлэн уг үйлчилгээг нэвтрүүлэх ба сонгуультай холбоотой худал мэдээлэл, сөрөг үйл ажиллагааг зогсооход туслалцаа болох юм. Мөн 2018 онд Инстаграм их хэмжээний хуурамч лайк, дагагч, коммент зэргийг ашигладаг хаягуудыг идэвхигүй болгож устгалд оруулах ажлыг хийж байсан юм. Мөн Инстаграмын шинэ үйлчилгээ болох Reels-ийг эндээс уншина уу: http://ubn.mn/r/5297

Дэвсгэр мэдээлэл:  2020 оны байдлаар дэлхий даяар нийт 112,5 сая хэрэглэгч Инстаграмыг идэвхитэй ашиглаж байна.

Эх сурвалж: Business Insider

ИНФОГРАФИК: Монгол тамирчид зуны олимпын наадмаас нийт 26 медаль хүртээд байгаа
ИНФОГРАФИК: Монгол тамирчид зуны олимпын наадмаас нийт 26 медаль хүртээд байгаа
 
ЭЕШ-ын бүртгэл маргааш хаагдана
ЭЕШ-ын бүртгэл маргааш хаагдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.