“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Хүний хөгжлийн сангийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.2.4, Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-ын Чалко Трейдинг Хонконг компанитай 2011 онд байгуулсан “Нүүрс нийлүүлэх худалдан авах гэрээ, 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу Цанхийн зүүн хэсгээс олборлосон нүүрсний 65 хувийг Чалко Трейдинг Хонконг компанийн нэрлэсэн худалдан авалчид худалдана гэсэн хэлцлийг хийсэн. "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ын 2011 оны долдугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор Тавантолгой ордын Цанхийн зүүн талбай дахь “Эрдэнэс Тавантолгой уурхайн экспортод гаргах нүүрсний борлуулалтыг эхлэх, нүүрсний борлуулалтын асуудлаар ТУЗ-д танилцуулсан хэлэлцээний үр дүнг дэмжиж, БНХАУ-ын Чалко, Жинин Стил компаниудтай байгуулах нүүрс борлуулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Гүйцэтгэх захирал Б.Энэбишд олгосон байна.
Дээрх шийдвэрүүдийг үндэслэн БНХАУ-ын Чалко Трейдинг Хонконг компанитай 2011 онд байгуулсан А-011-041 тоот борлуулалтын гэрээний дагуу дөрөвдүгээр давхрагын коксжих чанартай, өндөр илчлэг бүхий нүүрсийг Инкотермсийн FCA-Цагаанхад нөхцлөөр борлуулахаар /Өмнөговь аймаг Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд хүлээлгэн өгөхөөр/ тохиролцсон бөгөөд суурь үнийг 70.0 ам.доллароор тогтоосон.
Гэрээг 2011 оны долдугаар сарын 26-нд байгуулсан. Тухайн гэрээтэй холбоотойгоор нийтдээ 600 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг авсан. Эхний 250 сая ам.доллар нь жилийн гурван хувийн хүүтэй. 2013 оны дөрөвдүгээр сарын 1-нээс зургаан хувь болох
70 сая ам.долларын хүүг 7.2 ба 2013 оны долдугаар сарын 1-нээс 14.4 хувь болох
30 сая ам.долларын хүүг 5.2 хувь ба 2013 оны долдугаар сарын 1-нээс 10.4 хувь болгох, 250 сая ам.долларыг 2023 оны есдүгээр сарын 12-нд төлсөн байна.
Урьдчилгааг хүүтэй авсан. Дээрх хугацаанд урьдчилгааны хүүнд Эрдэнэс Тавантолгой ХК 2011 оноос 2023 оны есдүгээр сарын 12 хүртэл 66.6 сая ам.долларыг төлжээ.
Нүүрс нийлүүлэх хэмжээ
Нүүрс нийлүүлэх хэмжээг гурван заалтаар гэрээнд тусгасан.
Урьдчилгаа төлбөрийн хугацаанд Цанхийн зүүн уурхайгаас олборлосон бүтээгдэхүүний 100 хувь,
Үндсэн таван жил: Цанхийн зүүн уурхайгаас олборлосон бүтээгдэхүүний 80 хувь
Нэмэлт таван жил: Цанхийн зүүн уурхайгаас олборлосон бүтээгдэхүүний 60 хувь гэж зааж өгсөн.
Чалко Трейдинг Хонконг ХХК-тай байгуулсан гэрээний үүргээр 2011 оноос 2023 оны аравдугаар сар хүртэл нийтдээ 26.2 сая тонн нүүрсийг олборлож борлуулсан байна. Энэ нь борлуулалтын дүнгээр 1.5 тэрбум ам.доллар.
Нүүрс худалдан авах, худалдах гэрээний үнэ тогтоолт
2011.10-2012.03: БНХАУ-ын Чалко Трейдинг Хонконг компанид 2011 оны аравдугаар сараас 2012 оны гуравдугаар сар хүртэл эхний 500.000 тонн нүүрсээ тонн тутмыг нь 69.9 ам.доллар
2012.3-2012.05: 500.000 тонн нүүрсийг тонн тутмыг нь 70 ам.доллар
2012.06-2013.09: “Нүүрс худалдах, худалдах авах тухай” гэрээний 8.1.2-т заасан Индекс тооцох аргачлалын дагуу
2013.09-2014.05: 2013 оны есдүгээр сараас эхлэн 2014 оны тавдугаар сар хүртэл нүүрсний үнийг гэрээнд заасан индексээр тооцохгүйгээр, мөн инкотермсийн нөхцлийг FCA-Цагаан хад байсныг DAP-Ганцмод нөхцөл болгон өөрчилснөөр нүүрсний үнийг тонн тутамд тогтмол 57 ам.доллар байхаар тохиролцсон байна.
2014.06-2014.10: 2014 оны зургадугаар сараас эхлэн коксжих нүүрсний тонн тутмын үнийг гэрээнд заагдсан индекс тооцох аргачлалын дагуу тооцож эхэлсэн бөгөөд 2014 оны хоёрдугаар улирлын тонн тутмын үнэ тус аргачлалын дагуу 50.98 ам.доллар болсон аж.
2014.10-2016.02: 2014 оны аравдугаар сарын 30-ны өдөр хийгдсэн нэмэлт гэрээгээр Нүүрс худалдах, худалдан авах гэрээний инкотермс нөхцлийг “FCA-уурхайн ам” болгон өөрчилж 2014 оны дөрөвдүгээр улирлын үнийг 30.98 ам.доллар байхаар харилцан тохиролцсон.
2016.02 сараас: Үндсэн гэрээний хавсралт 8.1.2-т заасан “Индекс тооцох аргачлал”-ын дөрвөн индексийн “CR China Jing Mang coking coal price index” нь нийтлэгдэхээ байсантай холбогдуулан MB Steel First HCC index, CFR China-аар орлуулахаар тохиролцсон.
Чалко Трейдинг Хонконг ХХК-ийн нийт гэрээний дундаж үнийг индексжүүлсэн үнэ болон Эрдэнэс Тавантолгой ХК-аас тогтоосон аргачлалын үнэтэй харьцуулж үзэхэд 2011 оноос 2023 оны аравдугаар сар хүртэл 420 сая ам.долларын зөрүү ойролцоогоор гарахаар байна.
Урьдчилгаа төлбөрийн өгөөжийг 104.8 сая ам.долларыг хасч тооцвол 317.2 сая ам.доллар болохоор байна.
2011 онд Чалко Трейдинг Хонконг ХХК-аас авсан нийт 300 сая ам.долларыг тухайн үеийн Хүний хөгжил сангийн тухай хуулийн 3.2.472, Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолыг үндэслэн БНХАУ-ын Чалко Трейдинг Хонконг компанитай 2011 онд байгуулсан “Нүүрс нийлүүлэх, худалдан авах тухай гэрээ байгуулан урьдчилгаа 350 сая ам.долларыг авсан байна. Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолын нэг, Хүний хөгжил сангийн 2011 оны орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор 310.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг урьдчилгаа төлбөр болон зээл хэлбэрээр бүрдүүлэх арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо, Эрдэнэс Тавантолгой ХК-д даалгасугай гэж заасан байна.
Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу:
Ахмад настанд /эх орны хувь хишиг нэг сая төгрөг/ -321.934.714.673
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд -1.751.000.000
2011 оны ЭМД-ын шимтгэл хэлбэрээр суутгасан -4.835.639.263
2011, 2012 онд оюутны сургалтын төлбөрт -137.967.710.440 төгрөгийг тус тус олгосон аж.