Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайжруулсан түлшний үнсийг барилгын материалд ашигладаг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сайжруулсан түлшний үнсийг ялган ангилж барилгын материалд ашиглах боломжийн талаар танилцуулга хийлээ.

Нийслэл хотын айл өрхөөс гарч байгаа нийт хог хаягдлын 50 хувийг үнс эзэлж байгаа ба энэхүү үнсийг дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулснаар хог хаягдлын хэмжээ 50 хувь буурах аж.

 Уг асуудлаар тун удахгүй үнсний суурь стандарт батлагдаж үнсийг авто зам, барилгын материалын үйлдвэрлэлд ашигладаг болно хэмээн Захирагчийн ажлын албаныхан мэдээллээ.

Өнөөдөр “2020-2021 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах” сэдэвт сургалт семинарыг дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, хороодын Засаг дарга нар, хороодын зохион байгуулагчид, хэсгийн ахлагч нарт зориулж Нийслэлээс зохион байгуулсан бөгөөд энэ үеэр дээрх асуудлыг хэлэлцсэн байна.

Хэнтий аймагт аялал жуулчлалын ЗУРГААН ЦОГЦОЛБОР 2023 онд ашиглалтад орно
Хэнтий аймагт аялал жуулчлалын ЗУРГААН ЦОГЦОЛБОР 2023 онд ашиглалтад орно
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.