Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг сулласан гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсоны улмаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял сонссон билээ. Тэгвэл тэрээр энэ долоо хоногт 409 дүгээр хорих ангиас суллагдсан гэх мэдээлэл байна. 

Түүний үйлдсэн хэргийг дахин сануулбал, 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдсон бөгөөд уг хэргийг шалгуулж байх хугацаандаа буюу 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Харин дараа нь буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг.

Харин ийнхүү хугацаанаасаа өмнө суллагдсан гэх мэдээллийн дагуу бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус тус тодруулахад Тогтоол гүйцэтгэх газар энэ талын мэдээллийг өгнө гэсэн юм. Гэвч Тогтоол гүйцэтгэх газраас лавлахад Д.Гантулга гишүүнийг суллагдсан эсэх талаар мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо
 
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.