Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 27 секунд


Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томиллоо.  

Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой.

2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн.

Я.Амаржаргал нь Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргын албан тушаалд шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн төрийн ажлын туршлагатай, энэ албыг хаших боловсрол, мэргэжлийн чадвартай төрийн жинхэнэ албан хаагч. Тэрбээр 2019 оны 10 дугаар сараас ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад хоёр удаа орж нөөцөд бүртгэгдсэн удирдах ажилтан юм гэж ЭМЯ-наас мэдээлэв. 

ШШГЕГ-ын харьяа 429-р хорих ангид анх удаа керамик урлалын сургалт явуулж эхэлжээ
ШШГЕГ-ын харьяа 429-р хорих ангид анх удаа керамик урлалын сургалт явуулж эхэлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 7 хэм дулаан, үүлшинэ
МАРГААШ: Улаанбаатарт 7 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.