Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ХАРХОРУМ” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Хархорум” Олон улсын кино наадам Улаанбаатар хотноо энэ сарын 7-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

“Хархорум” Олон улсын кино наадмыг өнөө жил анх удаагаа хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготойгоор зохион байгууллаа.

Энэ удаагийн кино наадмын Соёлын яам болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл, Кино гүүр хөгжлийн холбоо НҮТББ, ЗГХЭГ-ын дэргэдэх Хүний эрхийн үндэсний хороо, Хүний эрхийн Үндэсний комисс болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Наадмын хүрээнд олон улсын кино наадмууд болон Оскарын шагналт найруулагчдын бүтээлүүд багтсан бөгөөд 15 улсын 22 уран сайхны кино болон баримтат киног үзэгч олондоо толилуулсан бол уралдаанд нийт есөн орны 14 уран бүтээл өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

  • Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино - "Эргэж ирэхгүй намар" МУСК
  • Хүний эрхийн агуулга бүхий шилдэг бүтээл - Францын "Амьтдын ертөнц" кино
  • Шилдэг баримтат кино - Америкийн "Шилжилт" кино тус тус шалгарлаа

Cоёлын сайд Ч.Номин Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа
Cоёлын сайд Ч.Номин Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд