Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Cоёлын сайд Ч.Номин Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Соёлын сайд Ч.Номин Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзан хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд сайд Ч.Номин Элчин сайдад итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа томилогдсонд нь баяр хүргэж, энэ жил тохиож буй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэнд хүргэв.

Соёлын яамнаас музей, номын сан болон бусад архивын цахимжуулалтын чиглэлээр Канадад мэргэжилтнүүд мэргэшүүлэх, Монтреал хотод төвтэй олон улсын цирктэй хамтран монгол уран нугараачдыг албан ёсоор гэрээлж ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, энэ тал дээр Элчин сайдтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Монгол, Канад хооронд кино хамтран бүтээх хэлэлцээр байгуулах саналыг тавьж, ингэснээр хоёр орны кино уран бүтээлчид холбогдох сангуудаас дэмжлэг авах бололцоо үүсэх ач холбогдолтой онцлов.

Элчин сайд Сандра Шуфани Канадын уугуул иргэдийг манай улстай соёлын солилцоонд хамруулах сонирхолтой буйгаа илэрхийлэхэд Соёлын сайд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг хоёр дахь жилдээ зохион байгуулж, 2023 оны наадамд нүүдэлчин соёлтой улс орнуудын уран бүтээлчдийг оролцуулсан талаар танилцуулж, уг арга хэмжээнд тэдгээр иргэдийг оролцуулах боломжтойг хэлэв. Мөн уран бүтээлчдээ төрөл бүрийн соёлын арга хэмжээнүүдэд харилцан урьж оролцуулах талаар санал солилцов.

Элчин сайд Сандра Шуфани “Тамгагүй төр” жүжиг ИБУИНХУ-ын Лондон хотноо амжилттай тавигдсанд баяр хүргэж, Канад Улсад уг жүжгийг толилуулахад хамтран ажиллах болохоо илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд талууд соёлын салбарт цаашид улам идэвхтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд өсвөр насны 51 мянган хүүхэд соёлын эрхийн бичгээр соёл, урлагийн үйл ажиллагаанд хамрагдана
Соёлын бүтээлч сар аяны хүрээнд өсвөр насны 51 мянган хүүхэд соёлын эрхийн бичгээр соёл, урлагийн үйл ажиллагаанд хамрагдана
 
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Ц.Энхзаяа: Н.Батсуурь нь нэг ч удаа охинтойгоо холбоо бариагүй, аж амьдрал, хичээл сургууль, охин нь яаж өсөж, торниж байгааг асуулгүй 15 жил боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.