Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр болон Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, албаны төлөөлөл дүүргийн Соёлын ордны үйл ажиллагаатай танилцлаа

Огноо
Унших
1 минут 1 секунд

Налайх дүүргийн Соёлын ордон нь 1959 онд байгуулагдсан “Уурхайчдын соёлын ордон” нэртэйгээр үүсэн байгуулагдсан бөгөөд эдүгээ 30 хүний орон тоотойгоор Налайх дүүргийн 36000 гаруй иргэдэд Соёлын олон талт үйл ажиллагааг жигд, хүртээмжтэй хүргэхээр зорин ажиллаж байна.

Соёл чөлөөт цагийн үйл ажиллагаанд танхим, хөгжим техникээр үйлчлэх /Жилд дунджаар 105 орчим арга хэмжээ явагдаж 30000 хүнд танхимаар үйлчилж байна/

Түүх соёлын дурсгалт газрууд болон соёлын биет өвийг таниулан сурталчлах ба биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах арга хэмжээг зохион байгуулдаг.

Мөн Соёлын сэргэлт - 2023 аяны хүрээнд Бүх нийтийн соёлын боловсролын хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах, төлөвлөгөө гаргах зэрэг ажлуудыг санаачлан ажиллах үүрэг чиглэл өглөө.

Соёлын дэд сайд М.Батбаяр Хан-уул дүүргийн Соёлын төвд ажиллалаа
Соёлын дэд сайд М.Батбаяр Хан-уул дүүргийн Соёлын төвд ажиллалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд