Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын дэд сайд М.Батбаяр Хан-уул дүүргийн Соёлын төвд ажиллалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хүмүүнлэг, оюунлаг, ёс суртахуунтай, үндэсний соёлын мэдлэгтэй, уламжлал, үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлсэн, эерэг хандлагатай, бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилго тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд Соёлын яамнаас “Соёлын сэргэлт-2023” аяныг Монгол Улсын 21 аймаг, 330 сумдад амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аяны хүрээнд нийслэл Улаанбаатар хотод Соёлын сэргэлт аяныг зохион байгуулах ажлыг эхлүүлэн Соёлын дэд сайд М.Батбаяр болон албан төлөөлөл нийслэлийн Соёлын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, соёлын төвийн удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар Соёлын ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх, 11-р сард зохион байгуулагдах “Соёлын бүтээлч сар” нэгдсэн аяны хүрээнд Бүх нийтийн соёлын боловсролын хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах хөтөлбөр, төлөвлөгөө гаргах зэрэг ажлуудыг санаачлан ажиллах үүрэг чиглэлийг дүүргийн соёлын төвийн удирдлагуудад өглөө. Мөн Соёлын сэргэлт - 2023 аяны хүрээнд Соёлын бүтээлч сарын нэгдсэн үйл ажиллагаагаар бүх нийтийн соёлын боловсрол арга хэмжээг 9 дүүргийн 7 соёлын ордны үйл ажиллагааг Бүтээлч залуус болон хүүхэд залуучуудад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж буй талаар танилцууллаа.

Тус уулзалтаар Хан-уул дүүргийн дарга Т.Батболд Соёлын төвийн үйл ажиллагаа, бүтэц орон тоо болон Соёлын төвөөс явагддаг дугуйлан, сургалт, төвийн барилга байгууламжийн ашиглалтын талаар танилцууллаа.

Соёлын сайд Ч.Номин Бүгд найрамдах Франц улсын соёлын сайд Рима абдул Малактай уулзлаа
Соёлын сайд Ч.Номин Бүгд найрамдах Франц улсын соёлын сайд Рима абдул Малактай уулзлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.