Булган аймагт ажиллах үеэр аймгийн музей, номын сан, театр, соёлын ордны үйл ажиллагаатай танилцлаа.
Булган аймгийн музей:
Булган аймгийн музей нь 1952 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 5000 гаруй биет өв, биет бус 200 орчим, түүх соёлын үл хөдлөх дурсгалын 3058 өвтэй.
Үүнд соёлын үнэт олдворууд, Булган аймгаас төрсөн алдартнуудын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс Төр нийгмийн зүтгэлтэн С.Удвал агсны хэрэглэж байсан эд зүйлс зэрэг хадгалагдаж байна.
Соёлын ордон:
Булган аймгийн Соёлын төв нь 2010 онд байгуулагдсан бөгөөд 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Соёлын төвд англи хэл дээр үйл ажиллагаа явуулдаг номын сан, төгөлдөр хуурын сургалт мөн явуулдаг байна.
Төв номын сан:
Булган аймгийн Төв номын сан нь 1961 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 3 танхимтай 35 мянган номтой. Жилдээ 15-16 мянган хүнд давхардсан тоогоор үйлчилдэг. 60 орчим хувь нь 18-аас доош насныхан эзэлдэг байна.
Хөгжимт жүжгийн театр:
Булган аймгийн хөгжимт жүжгийн театр нь 1926 онд "Улаан гэр" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд театрын хамт олон сүүлийн 35 жилийн хугацаанд 350 гаруй тайзны бүтээлийн туурвижээ.