Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 38 секунд

Энэ удаагийн “нүүдэлчин” дэлхийн фестивальд Монгол Улсын 21 аймаг өөр өөрсдийн соёл, уламжлал онцлогыг Монгол түмэндээ болон манай орныг зорин ирсэн зочдод үзүүлэн сонирхуулж байна.

Бүс нутгийн онцлог хэв шинжийг даган орших дараах онцлог соёлын биет бус өвийн төрөл зүйлтэй Увс аймгийн өвлөн уламжлагч угсаатан Баяд, Дөрвөд, Хотон, Урианхай, Халхчууд үндэсний уламжлалт ардын дуу, икэл, хуур, товшуур, ясан зэрэг хөгжим, бүжиг бий биелгээ, хөөмий, исгэрээ, бөх, морины цол, гэрийн ерөөл, хуримын зан үйл, ан амьтны уриа дуудлага, гар урлал, тоглоом наадгай зэрэг соёлын биет бус өвийн олон төрөл зүйлийг язгуур хэв шинжээр нь хэрхэн хадгалж хамгаалж буйгаараа мөн Цагаан улт гутал, Арвайн гурил, Жамц давс, давсан бүтээгдэхүүнээрээ онцлог аймаг билээ.

Тухайлбал, Дөрвөдийн алдарт бийч Бадам, Баядын алдарт бийч Жамъянгийн бийлэх, Арван баядын хошууны болоод Баруун Монголын алдарт туульч Маньдханы Парчингийн тууль хайлах өв уламжлал нь тус нутагт сэргэн уламжлагдаж байна.

Увс аймгийн хэмжээнд нийт 505 өвлөн уламжлагч бүртгэлтэйгээс 420 нь Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд, 85 нь Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. Эдгээр өвлөн уламжлагчдаас “Ардын язгуур урлаг” ай савын “Баяд бий биелгээ” өвийг өвлөн уламжлагч М.Жалк гуай “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд хүрэлцэн ирж ирээдүй хойч үедээ Баяд бий биелгээн онцлогийг танилцуулан толилуулж байна.

Ирээдүй хойч үедээ аймаг орон нутгийн онцлогийг шингээсэн соёлын биет болон биет бус өв болох Баяд бий биелгээг 80 шахам жил танилцуулан сурталчилж өвлөн уламжлуулж буй М.Жалк гуай болон Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж буй Ж.Хумбаа гуайд болон Т.Оюунцэцэг даргатай Соёлын Урлагийн газрын хамт олон болон уран бүтээлч нарт Соёлын сайд Ч.Номин хүндэтгэл үзүүлэн өргөө гэрээр нь зочиллоо.

ЭМЯ: Томчууд вирус тээгч болж байгаа тул халдвар хамгааллаа сахих шаардлагатай байна
ЭМЯ: Томчууд вирус тээгч болж байгаа тул халдвар хамгааллаа сахих шаардлагатай байна
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 256 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.