Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Томчууд вирус тээгч болж байгаа тул халдвар хамгааллаа сахих шаардлагатай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үед ялангуяа бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ЭХЭМҮТ-ийн Амьсгалын замын эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг өгч байна. Тэрбээр "Томуу, томуу төст өвчний дэгдэлт 10-р сараас 5-р сар хүртэл үргэлжилдэг. Энэ үеийг угтаад хүн бүр ялангуяа бага насны хүүхдүүд томуугийн вакцинд хамрагдах хэрэгтэй байдаг. Вакцинд хамрагдсан хүүхдүүд улирлын томуугийн ид үед өвчлөх магадлал нь арай бага. Өвдлөө ч хүндрэх эрсдэл бага байдаг.

Томуугийн улиралд юуны өмнө халдвар хамгааллаа хамгийн түрүүнд сахих хэрэгтэй. Манайхан ковидтой холбоотой халдвар хамгааллаа маш сайн мэддэг болсон. Бага насны хүүхэд л гэхэд гадагшаа гарахдаа маскийг ороолт шиг ээ төсөөлдөг болчихсон байсан бол одоо тайвшраад халдвар хамгааллаа баримтлахаа больчихсон.

Уг нь энэ их чухал. Ялангуяа бага насны хүүхдүүдэд томуугийн улирлын үед бүр илүү хэрэгтэй байна. Манай хүүхэд нэртээ байгаа хэрнээ өвдчихлөө гэдэг. Гэтэл энэ нь томчуудын өөрсдийнх нь халдвар хамгаалалтай маш их холбоотой. Том хүмүүс хэр баргийн өвдөхгүй. Бид нарын дархлаа маш сайн байгаа. Гэхдээ бид тээгч болоод явж байдаг. Тийм болохоор гэр орондоо дархлаа султай хүүхдүүддээ ханиад томуу хүргэж өгөөд байдаг л даа. Тийм болохоор маш сайн гараа угаах хэрэгтэй. Хоолой амаа зайлах хэрэгтэй. Хувцсаа бүрэн солих хэрэгтэй. Тэгээд гэрийн нөхцөлд чийгтэй цэвэрлэгээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгж байж гэртээ байгаа дархлаа султай хүүхдүүдээ хамгаалж чадна гэсэн үг" хэмээлээ.

Соёлын сайд “BLOOMBERG МЕДИА ГРУПП”-ын олон улс хариуцсан захирал Тодд Бэйр, бүс нутаг хариуцсан захирал Клинтон О’Коннер нарыг хүлээн авч уулзлаа
Соёлын сайд “BLOOMBERG МЕДИА ГРУПП”-ын олон улс хариуцсан захирал Тодд Бэйр, бүс нутаг хариуцсан захирал Клинтон О’Коннер нарыг хүлээн авч уулзлаа
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.