Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Соёлын өвийн дижитал хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны ойлголт ба ашиглалт” сэдэвт онол, практик хосолсон сургалт боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль, БНСУ-ын Гунжүгийн үндэсний их сургууль хамтран 2023 оны 7 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд “Соёлын өвийн дижитал хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны ойлголт ба ашиглалт” сэдэвт онол, практик хосолсон 5 өдрийн сургалтыг Улаанбаатар хот болон Булган аймгийн Сэлэнгэ суманд зохион байгууллаа.

Сургалтад Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС-Механик, тээврийн сургууль, Монголын үндэсний музей, “Чингис хаан” үндэсний музей, Булган аймгийн соёл урлагийн газар, аймгийн музей, Сэлэнгэ сумын соёлын төв, засаг даргын тамгын газар, Хангал сумын Хялганат тосгоны соёлын төв зэрэг байгууллагын мэргэжилтэн нар хамрагдаж, соёлын өвийг ирээдүй хойч үедээ өвлүүлэн уламжлуулахад чиглэгдсэн сүүлийн үеийн технологийн ахисан түвшний онолын мэдлэг, тэдгээрийг хэрэглэх дадлага, туршлага эзэмшлээ.

Богд Хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна
Богд Хааны ордон музейн сэргээн засварлалтын ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна
 
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.