Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-г Соёлын сайд Ч.Номин Чингис Хаан Үндэсний музейд угтан авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны 7 дугаар сарын 6-9-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Чингис хаан Үндэсний музейд зочилж Соёлын сайд Ч.Номин угтан авлаа.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид Чингис Хаан Үндэсний музейн Их Монгол Танхим ба Монголын эзэнт улс ба хант улсуудын танхим, Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхимыг үзэж сонирхов. Мөн энэ үеэр БНЭУ-ын Парламентын Лок Сабхагийн дарга Ом Бирла Их Монгол Улсын танхимын төвд Чингис хааны хөргийн өмнө тусгайлан бэлдсэн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Соёлын сайд Ч. Номин БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Лү Инчуаньтай уулзлаа
Соёлын сайд Ч. Номин БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Лү Инчуаньтай уулзлаа
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.