Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дэлхийн циркчдийн их наадам”-д гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын циркийн жүжигчдэд 34 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Соёлын сайд Ч.Номин (2023.05.17) Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэг, “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 120 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас дэлхийн циркчдийн их наадамд оролцсон уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ.

Ингэснээр 2023 оны 1-р сард зохиогдсон циркийн “А” зэрэглэлийн наадам болох Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохион байгуулагддаг дэлхий циркчдийн их наадам “Монте Карло 45”-д Монгол Улсаас “Монгол циркийн хөгжлийн төв”-ийн жүжигчин Тулгын Учрал, Ариунбуянгийн Амартүвшин, Ганбатын Анхбат, Нэмэхбаатарын Баянбилэг, Баттөрийн Дөлгөөн, Нэргүйн Эрдэнэ, Баатархүүгийн Мөнхсайхан, Өлзийгийн Сэлэнгэ нарын жүжигчид продюсерын хамт “Mystery of Gentlemen” шаригтай акробатын үзүүлбэрээр амжилттай оролцож гуравдугаар байр “Хүрэл цом” хүртсэн билээ.

Иймд дээрх уран бүтээлчдийн гаргасан амжилт, Монгол Улсын циркийн урлагийн чанар, түвшнийг Олон Улсад сурталчлан таниулсан гавьяаг үнэлэн дээрх уран бүтээлчдэд 34 сая төгрөгийг 2023 оны батлагдсан төсвөөс олгохоор боллоо.

Орон нутагт таваас дээш жил ажилласан соёлын салбарын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгоно
Орон нутагт таваас дээш жил ажилласан соёлын салбарын ажилтнуудад мөнгөн тэтгэмж олгоно
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.