Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Түвдэндорж: Нүүрсний сонсголын үеэр нэр дурдагдсан Б.Баттулгын эзэмшдэг “Спейшл майнинг сервис” ХХК-д хамааралгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 21 секунд

Нүүрсний сонсголын үеэр 2021 онд зохион байгуулагдсан 715 тэрбум 956 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон “Спейшл Майнинг Сервис“ ХХК-ийн нэгдмэл сонирхолтой этгээдээр ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж танилцуулагдсан. Үүнтэй холбоотойгоор тэрбээр албан ёсны тайлбар өглөө.

Тэрбээр "Нүүрсний сонсголын үеэр “Эрдэнэс ТТ” ХК-тай 2019-2023 оны хооронд 707 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан “Спейшл майнинг сервис” ХХК-тай намайг холбоотой мэт зориудаар тараасан гүтгэлэгт тайлбар өгье. Гүтгэлэг: Намайг гадаадад албан томилолтоор ажиллаж байхад буюу 2023.12.07-нд Нүүрсний сонсголын үеэр “Эрдэнэс Монгол” ХК-ийн 2019-2023 оны хооронд зохион байгуулсан тендерт “Спейшл майнинг сервис” ХХК оролцож 706 тэрбум 839 сая төгрөгийн гурван гэрээг байгуулсан. Мөн 2021 онд зохион байгуулсан тендерт Бортээгийн ордод нүүрсний хөрс хуулалт, өрөмдлөг тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлээр оролцож 715 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Энэ компанийн гүйцэтгэх захирал Батбаярын Баттулгатай хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээд бол Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж гэж мэдэгджээ. Үнэндээ би нэг чулуунд хоёр бүдэрчхээд байгаа юм.

Эхний чулуу. Би АНУ-д сургууль төгсөөд эх орондоо ирээд удаагүй байхдаа 2007 онд “Чингис хаан голд” ХХК-ийг үүсгэн байгуулсан юм. Тухайн үед 27 настай байлаа. Ингээд Б.Баттулгатай танилцаж “Чингис хаан голд” ХХК-нд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Харамсалтай нь би Б.Баттулгад энэ компанийнхаа хувьцааг хууль бусаар алдсан тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хохирогчоор оролцож, энэ хэрэг 2009 онд шүүхээр шийдэгдэж байв. Энэ мэдээлэл “Open data” болон улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлд ил тод бий. Түүнээс хойш бараа сургийг нь хараагүй энэ хүнтэй холбогдуулан нэр төрийг минь гутааж, гүтгэлэг тараана гэж зүүдэлсэн ч үгүй.

Хоёр дахь чулуу. Б.Баттулгын эзэмшлийн “Спейшл майнинг сервис” компанид би ямар ч хамааралгүй. Харин 2007 онд байгуулсан компани дээр Б.Баттулга хувь эзэмшигчээр орж ирсэн, бас бид хоёрын маргаанаа шүүхээр 2009 онд шийдүүлж байсан компанитай холбон хамаатуулжээ. 14 жилийн өмнө хохирч, хууль бусаар хувьцаагаа алдсан компанитай холбогдуулан сонсголын үеэр гүтгэж доромжиллоо. Б.Баттулгаас болж ийнхүү 2 дахь удаагаа хохирогч боллоо. Нэг чулуунд хоёр бүдэрлээ гэдгийн учир нь энэ. Хариуцлагатайгаар дахиад хэлэхэд миний бие Нүүрсний сонсголын үеэр нэр дурдагдсан Б.Баттулгын эзэмшдэг “Спейшл майнинг сервис” ХХК-д хамааралгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Мөн олон нийт Та бүхнээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүрч байгаа мэдээлэлд эх сурвалжийн байр суурийг анхаарч, хэт нэг талыг барилгүй цензуртэй хандаасай хэмээн хүсэж, найдаж байна. Эцэст нь хэлэхэд, улс, нийт ард түмний эрх ашигт халгаатай нүүрсний хулгайн асуудалд хөнгөн хуумгай хандаж, олон нийт хийгээд хэвлэл мэдээллээр бүрэн нягталж шалгаагүй боловч сонирхол татна гэж үзсэн бас “зорилтот” хүмүүсийнхээ нэрийг хаяж өгөх замаар дүйвүүлэх юм бол нүүрсчдийг хамгаалсан, тэдний буруу муухайг замхруулсан хэрэг болно. Үүнийг би өмнө нь ч хэлж байв. Одоо дахиад ч хэлэх шаардлагатай бололтой" гэв.

Манай НҮҮРСЧИД захиалаад байгаа юм биш биз…
Манай НҮҮРСЧИД захиалаад байгаа юм биш биз…
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.