Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан бол 17.1 хувь болж өсжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Үе үеийн эмэгтэй парламентчидын чуулган маргааш Төрийн ордонд болно. Чуулганы гол зорилго нь “Эмэгтэй парламентчидын чуулган-2022”-оос гарсан “Тунхаг бичиг”-ийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, үр дүнг ахиулахад оршиж буй аж.

Байнгын ажиллагаатай парламентын түүхэнд найман удаа УИХ-ын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа гишүүнээр сонгогджээ.

Анх УИХ-ын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол сүүлийн хоёр удаагийн сонгуулиар 17.1 хувь болж өссөн байна.

Чуулганд 1992 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан болон өдгөө ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцох юм байна.

Иргэнд оногдуулсан шийтгэлийн мөнгийг хувьдаа завшсан гэх цагдаагийн хэргийг прокурорт шилжүүлэв
Иргэнд оногдуулсан шийтгэлийн мөнгийг хувьдаа завшсан гэх цагдаагийн хэргийг прокурорт шилжүүлэв
 
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн  линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Шатахуун зарцуулалтын талаарх асуултад хамрагдаад мөнгө хожоорой гэсэн линкээр нэвтэрч 4.820.000 төгрөгөө алджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.