Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн дөрөвдүгээр хэсэг /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, Тэс сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө /2023.12.12/ 01:59 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсныг 06:02 цагт галын тархалтыг зогсоосон байна.