Нийслэлд шинэ жилийн уур амьсгал болж, арванхоёрдугаар сарын эхний долоо хоногт Төв талбайн сүлд модыг засаж, сүндэрлүүлсэн. Тэгвэл тус сүлд модны гэрлийг өнөөдөр орой 18.00 цагт асаахаар болжээ.
Өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болсон. Энэ үеэр шинэ жилийг угтсан гэрэлтүүлэг, чимэглэл, тохижилтын ажлуудын явцыг Хотын дарга Х.Нямбаатар дүүргийн удирдлагуудаас тодруулсан байна. Ингэхэд дүүргийн удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд аль болох богино хугацаанд гэрэлтүүлэг, чимэглэл, тохижилтын ажлуудыг хийнэ гэдгээ мэдэгджээ.