Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найман улс дамжин ЗУГТСАН Н.Удаанжаргалыг “НҮҮРСНИЙ СОНСГОЛ“-д дуудав

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ сарын 18-22-нд болох хоёр дахь ээлжийн сонсголд дуудах гэрчүүдийн нэрсийг зарласан. Энэ дунд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын нэр багтсан байв.

Түүний хувьд гадаад томилолттой гэх шалтгаанаар 2022 оны аравдугаар сард БНСУ руу гарсан байдаг. Засгийн газын "5 Ш" ажиллагааны хүрээнд түүний эрэн сурвалжилж эхэлсэн ч улс хооронд дураараа "сэлгүүцэж", өнөөг хүртэл баригдахгүй яваа. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 20-нд АТГ-аас мэдээлэхдээ "

"Гадаадад оргон зайлсан этгээдүүдийн байгаа газар амар тогтоогдохгүй, хүндрэлтэй байгаа. Жишээлбэл, оргон зайлсан этгээд Монгол Улсаас Турк улс руу онгоцоор ниссэн. Цаашлаад, Францаас Нидерланд, Нидерландаас Вьетнам руу тээврийн хэрэгсэл ашиглан явсан байсан.

Үргэлжүүлэн Австрид очоод, Грек гарч, буцаад Нидерланд улсад иржээ. Эцэст нь АНУ-ын Лос-Анжелес хот руу явж, цааш Орландо хотод очсон дүр зурагтай байна" хэмээсэн юм. Энэ бол Н.Удаанжаргал байв.

Тэгвэл ийнхүү түүнийг хоёр дахь ээлжийн сонсголд дуудсан байна. Түүний хувьд энэ сарын 21-ний сонсголд гэрчээр оролцох юм.

ЦЕГ: Баяр ёслолын дараа согтуугаар жолоо барихгүй байх, ажилтнуудаа таксинд суулгаж явуулахыг зөвлөж байна
ЦЕГ: Баяр ёслолын дараа согтуугаар жолоо барихгүй байх, ажилтнуудаа таксинд суулгаж явуулахыг зөвлөж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.