Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоолоо

Ангилал
Нийгэм Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 2 секунд

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, Бүгд Найрамдах Ботсвана Улсын Гадаад хэргийн сайд Лемоганг Квапе нар дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Нью-Йорк хотноо энэ сарын 6-нд гарын үсэг зурав.

Хоёр улс найрсаг харилцаа, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэхийг эрмэлзэж, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов.

Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын хооронд харилцан ашигтай салбаруудад хамтын ажиллагаа хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд онцлон тэмдэглэв.

Ийнхүү Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох зорилтыг бүрэн хэрэгжүүлж, нийт 192 гишүүн улстай дипломат харилцаа тогтоолоо.

НЭГ ДОРООС: “Монголхъюндай автомотив“ ХХК-ийн эзэмшил газарт нүүрсчдийн мафи оффисоо барьж, Г.Түвдэндоржоор “хачирласан” АН-ын томчуудтай СОНСГОЛЫН СҮҮЛИЙН ӨДӨР
НЭГ ДОРООС: “Монголхъюндай автомотив“ ХХК-ийн эзэмшил газарт нүүрсчдийн мафи оффисоо барьж, Г.Түвдэндоржоор “хачирласан” АН-ын томчуудтай СОНСГОЛЫН СҮҮЛИЙН ӨДӨР
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.