Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Сүржин сонсгол VS МАНай нүүрсчид...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 35 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Үдээс өмнөх чуулганаар "Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн Эрдэнэс Монгол ХК-тай байгуулсан гэрээний дүгнэлтийг шинжээчийн танилцуулснаар сонссон юм. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндоржийн нэгдмэл сонирхол бүхий “Спейшл Майнинг Сервис“ ХХК нь Эрдэнэс Монгол ХК-ийн 2019-2023 оны тендерт оролцож, 706 ТЭРБУМ 839 САЯ төгрөгийн гурван гэрээг байгуулсан. Мөн 2021 онд зохион байгуулагдсан 715 тэрбум 956 сая төгрөгийн Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон талаар танилцуулагдсан.

Хамгийн сонирхолтой нь энэ асуудал үүсэхээс ч өмнө буюу 12 дугаар сарын 4-нд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж болон Түр хорооны дарга Б.Энхбаяр хоёр сошиалд сонирхолтой жиргээгээр бие бие рүүгээ "дуэтлэсэн" байх юм. Тодруулбал, Г.Түвдэндоржийн зүгээс "Сүржин сонсгол асуудлыг шийдэх талаас нь биш хий сенсацлах шоудах байдлаар явуулж гаргасан үр дүн нь гурилдаад байхаар итгэл алга" гэсэнд Б.Энхбаяр сайд "Сонсгол эхлээд МАНай нүүрсчид тэвдүү байгааг ойлгож байна" гэжээ.

ШУУД: Нүүрсний сонсголын үдээс хойшхи хуралдаан эхэллээ
ШУУД: Нүүрсний сонсголын үдээс хойшхи хуралдаан эхэллээ
 
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
Усны ослоор амиа алдсан 20 хүүхдийн 6 нь 2 хүртэлх насны хүүхэд байжээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц