Нүүрсний сонсголоор өнөөдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тендер шалгаруулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож буй талаар бид мэдээлсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуув. Тэрбээр,
"Татварын өртэй байхад нь тендерт ялуулж байгаа нь Үнэлгээний хороо улаан цайм хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Том асуудал дагуулж мэдэх нь. Хоёрдугаарт, Монгол Улсын хууль дүрэм үйлчлэх байтал бүх баримт бичиг англи хэл дээр байгаа нь мөн хууль зөрчиж байна" хэмээгээд, тайлбар авав.
Үнэлгээний хорооны гишүүн н.Билгүүн "Ярьж байгаа гэрээг би мэдэхгүй байна. Тухайн үед ажилд ороогүй байсан" гэх тайлбарыг өгсөн юм.