Ардчилсан намынхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, Ардчилсан Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнэ нар оролцлоо. Мэдээллийн эхэнд, Улс төрийн зөвлөлийн гишүүн, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа мэдээлэл өглөө. Тэрбээр, ""Өнөөдөр эдийн засагч өсч байгаа. 6.9 хувиар өмнө. Ирэх жилүүдэд өсөлт үргэлжилнэ" гэж ярьж байгаа боловч бодит байдал дээр манай өсөлт маш хэврэг байгаа. Яагаад гэвэл манай өсөлтийн 30 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. Энэ нөхцөл байдал доголдоход манай эдийн засаг бүхэлдээ савлахаар эмзэг байгаа гэдгийг олон улсын байгууллагууд болон манай АН хэлж байгаа. Тиймээс эмзэг байдлыг арилгах, бэлэн байх менежментийг тодорхой болгох ёстой гэдгийг сөрөг хүчний хувьд эрх баригчдаас шаардаж ажиллах болно" гэлээ.