Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гандантэгчэнлин хийд зорилтод бүлгийн 300 гаруй өрхөд хандивын тусламж үзүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жилийн ойг тохиолдуулан Гандантэгчэнлин хийдээс зорилтод бүлгийн 300 гаруй өрхөд хандивын тусламж үзүүлжээ.

 

Тодруулбал, тус хийд сар бүр буцалтгүй тусламжийн өдрийг зохион байгуулдаг бөгөөд өнөөдөр тусламжийн хамрах хүрээг өргөтгөж, зорилтод бүлгийн өрхүүдэд 30 сая гаруй төгрөгийн түлээний мод, 100 сая гаруй төгрөгийн сайжруулсан шахмал түлш тарааж, Монгол болон гадаадад эмчлүүлэхээр явж буй хүнд өвчтөн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан зэрэгт 40 сая төгрөгийн хандивын тусламж үзүүлсэн байна.

Энэ өдөр эзэн Чингисийн алтан ургийн Халхын дөрвөн хан, ноёд, лам хувраг, монгол овогтны төлөөлөл, сэхээтнүүд тэр цагт Богд гэгээнтнээ тойрон хүрээлж, тусгаар тогтнолоо аварч болох юм байна гэдгийг гүнзгий ухамсарласны үр дүнд үндэсний эрх чөлөөгөө олж авч, туурга тусгаар улсаа мандуулан, төрийнхөө гал голомтыг сэргээж чадсан түүхтэй.

 

МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ламтан 2016 онд зарлиг гаргаж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр Монголын Бурханы шашны нийт хүрээ хийдүүд “Цагийг тохинуулагч залбирал” номын олон тоогоор хурж, сүсэгтэн олон, ирээдүй хойч залуу үеийнхэнд тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний ач холбогдол, үнэн бодит түүхийг таниулахыг үүрэг болгожээ.

Үүний дагуу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний ойн баяраар бүх хүрээ хийдүүд Жинлавчогзолма ном хурдаг аж.

“Саарал жагсаалт”-аас гарах зорилготой хуулийн төслүүдийг өргөн барив
“Саарал жагсаалт”-аас гарах зорилготой хуулийн төслүүдийг өргөн барив
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.